Өнгөрсөн 7 хоногт томоохон голын хөндийгөөр -29...-35 градус хүйтэн хонож байлаа

Тунадас: 26-нд баруун аймгуудын хэсэг, төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, 29-30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутгаар, 1-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын өмнөд хэсгээр 0.1-4.0 мм цас орсоноос хамгийн их нь Хэнтийн Баян-Овоод 4.0 мм, Дорнодын Халх голд 3.2 мм, Чойбалсанд 2.0 мм, Төв аймгийн Зуунмодод 2.4 мм, Завханы Баянтэсэд 1.7 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр  нутгийн баруун, зүүн, төв хэсгээр, Дундговийн хойд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн зарим газраар 1-28.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 28 см, Увсын Хяргасд 23 см, Завханы Баянтэст 19 см, Тосонцэнгэлд 17 см, Завханы Их-Уул, ЦагаанЧулуут, Хөвсгөлийн Жаргаланд 16 см зузаан цастай байна.  

Агаарын хамгийн их температур: 7 хоногийн эхээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр +3...-5 градус,  бусад нутгаар -6...-12 градус хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: 27,30-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -29...-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-20 градус,  бусад нутгаар -21...-28 градус хүйтэн хонож байв.

Cалхи: Өнгөрсөн 7 хоногийн хувьд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-17 метр, зарим үед түр зуур секундэд 20-22 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурав.

Улаанбаатар хот орчмоор: 11-р дүгээр сарын 29,30-нд, 12-р дугаар сарын 01-нд 0.0-0.1мм цас оров. 29-нд хүйтний эрч сулавтар байсан бол бусад хугацаанд хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-31 градус, бусад хэсгээр -20...-23 градус хонож байлаа. Харин Өдөртөө -10...-15 градус хүйтэн байв.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store